2017 оны 11-р сарын 24-ны өдөр
Aжлын зар:

Харилцагч байгууллагууд

ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД БҮРТГҮҮЛЭХДЭЭ Хэвлэх

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичг”, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Японд дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийг Хөдөлмөрйин яамны харьяа төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад япон хэлний сургалтад хамруулах бүртгэл явагдаж байна.

БҮРТГЭХ ГАЗАР

Харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, суманд бол ЗДТГ-ын хөдөлмөрийн асуудал харуцсан мэргэжилтэнд хандаж батлагдсан анкетын дагуу бүртгүүлнэ.

БҮРТГЭХ ХУГАЦАА

2016 оны зургадугаар сарын 23-28-нд ажлын цагаар буюу 9:00-18:00 цагийн хооронд харьяа дүүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд

Дэлгэрэнгүй...
 
Ажил мэргэжлийн чиг баримжаа Хэвлэх

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хөдөлмөрийн
зах зээлд эрт бэлтгэх зорилгоор Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг сүүлийн 3 жил дараалан Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. Үүний үр дүнд Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл авах сурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Жишээ нь 2014 онд 4 сурагч хамрагддаг байсан ганцаарчилсан зөвлөгөө авах сурагчдын тоо 2015 онд эрс нэмэгдэж 63-д хүрсэн. Энэ нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үр дүнтэй сургалт болсныг илтгэж байна.
2016 оноос төрөөс энэ үйлчилгээг дэмжиж хөтөлбөр болгон баталсан. Энэ оноос ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын сургалтыг илүү бодит болгох үүднээс мэргэжлийн танилцах аялалтай хослуулан хийхээр төлөвлөж туршилтаар Хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүд дээр үндэслэн 2016 оны 05 сарын 08 өдөр Мөрөн –Тариалан –Мөрөнгийн чиглэлд Хөвсгөл аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б Мөнгөн-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг тус сургалтыг зохион байгууллаа. Тус үзүүлэх сургалтаар “Батзол ”ХХК, “Алтандуулга” ХХК-иудын газар тариалангийн талбай, тоног төхөөрөмж болон гурилын үйлдвэрүүдтэй танилцсан.

Дэлгэрэнгүй...
 
Ажил мэргэжлийн чиг баримжаа Хэвлэх

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрийн бүлгийн сургалт 2016 оны 04 сарын 12 өдөр эхлэж амжилттай үргэлжилж байна. Бүлгийн сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нийт 350 сурагчдад Улаанбаатар хотын мэргэшсэн сургалтын байгууллага “ОСТА” ХХК зохион байгуулж байна.

 
35 хүртлэх насны залуучуудын анхааралд Хэвлэх

Сургалтанд шинээр бизнес эрхлэх сонирхолтой эсвэл өөрийн бизнесийг эхлүүлсэн 35 хүртлэх насны залуучууд хамрагдана. Бүртгэл Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Хөвсгөл аймгийн залуучуудын холбоон дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж бүртгүүлнэ. Суралцагчдын тоо хязгаартай 60 хүн хамрагдана.
Утас: 70388424, 88132683, 91919044

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараахи > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
2016-06-24
2016-05-11
2016-04-21
2016-04-21
2016-04-21
2016-04-08
2016-04-07
2016-04-01
2016-04-01
2016-04-01
2016-03-24
2016-03-10
2015-11-30
2015-11-30
2015-10-31
2015-10-31
2015-10-13
2015-09-07
2015-09-06
2015-09-06
2015-08-20
2015-08-20
2015-08-03
2015-07-17
2015-07-17
2015-07-01
2015-06-25
2015-06-25
2014-02-20

Үйл явдлын Хуанли

<<  11-Р Сар 2017  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
27282930   

Хөдөлмөрийн

 

Холбоо барих

Хөвсгөл Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Хөвсгөл аймгийн мөрөн сум 8-р бХөвсгөл Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Мөрөн хот

70388424   70388424

Khuvsgul_khudulmur@yahoo.com   Khuvsgul_khudulmur@yahoo.com

powered by camp26
Зохиогчийн эрх © 2017 Хөвсгөл аймгийн-Хөдөлмөрийн хэлтэс . Бүх эрхийг хуулиар хамгаалсан. Shaarii.E